10X хөгжүүлэгч гэж товчхондоо хэлбэл хөгжүүлэлтийн хурдыг хэд дахин нэмэгдүүлдэг онцгой чадвартай инженерийг хэлдэг. Технологийн компанид хурд маш чухал бөгөөд олон бизнесийн санааг богино хугацаанд туршиж байж дараагийн алхмаа тодорхойлох шаардлагатай байдаг.
10X хөгжүүлэгчийн давуу тал нь шинээр ажилд орсон хөгжүүлэгч тухайн төслийг маш хурдан хугацаанд бүтээх боломжтой бүх нөхцлийг бүрдүүлж, хөгжүүлэлтийг хурдан болгодог. Би азаар жинхэнэ 10X хөгжүүлэгчийн удирдлага дор ажиллаж байсан бөгөөд өөр компанид дор хаяж нэг сар зарцуулах ажлыг нэг долоо хоногийн дотор хийж дуусгадаг байлаа. Мөн Технологийн компаний захирал 10X хөгжүүлэгчид энэ боломжыг нь гаргаж өгөх нэн чухал билээ. Үүнийг яг ойлгодог удирдлагууд тийм ч олон биш байдаг. 10X хөгжүүлэгчтэй компанид ажиллах сул тал нь суралцах боломж харьцангуй бага байдаг бөгөөд өөрөө бие даан side project-ууд дээр ажиллах чухал билээ.
