Амины дэнчин

Амины дэнчин

2025.08.29 1 мин уншина
Бусад

Алдаа, завхралын гол шалтгаан бол хариуцлага хүлээдэггүй тогтолцоо юм. “Амины дэнчин”(Skin In The Game) номонд өгүүлсэнчлэн жинхэнэ шийдвэр гаргагч хүн өөрийн үйлдлийн үр дагаврыг биеэрээ амсаж, хар толгойгоороо хариуцдаг байх ёстой. Хэрэв тийм биш бол тухайн хүн аливаа асуудлыг үнэн сэтгэлээсээ шийдэх сонирхолгүй болдог. Жишээ нь: Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан өөрөө Зайсангийн цэвэр агаартай, дулаахан байранд амьдардаг гэж бодъё. Тэр хүн шахмал түлш түлэхгүй, угаартах айдас ч үгүй. Тиймээс утаа багасах эсэх нь түүнд ямар ч хамаагүй. Ард иргэд угаартаж, өвдөж зовж байгаа нь түүний хувьд зөвхөн статистик тоо болон үлдэнэ. Иймэрхүү байдлаар ард түмний зовлонгоос тасарсан, өөрсдөө ямар ч эрсдэл үүрдэггүй хүмүүсээр Монгол Улс 35 жилийн турш удирдуулсны улмаас улс орон дорвитой хөгжсөнгүй. Жинхэнэ өөрчлөлт хийхийн тулд шийдвэр гаргагчид өөрсдөө “Амины дэнчин”-тэй байх, өөрөөр хэлбэл ард түмэнтэйгээ адилхан эрсдэл үүрэх тогтолцоотой болох зайлшгүй хэрэгтэй байна.