Санхүүгийн 7 дүрэм

Санхүүгийн 7 дүрэм

2025.08.29 1 мин уншина
Эдийн засаг, санхүү
  1. Хэтэвчээ зузаал - Сард олж буй орлого бүрийнхээ 10%-г заавал хадгалж сур. Бусад 90%-иар амьдралаа залгуулах бүрэн боломжтой. Энэ нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн эхний алхам учраас маш чухал.
  2. Зардлаа хяна – Сар бүр орлогынхоо 10%-г хадгалахад хэцүү гэж та бодож магалгүй, гэхдээ хэрэггүй зардлуудаа хянаж чадвал сар бүр хадгалах 10% амьдрал нөлөө үзүүлэхгүй. Эхний 2 аргыг хэрэгжүүлж эхлэхэд өөрийгөө хянах чадвар танд хэрэг болно.
  3. Мөнгөө үржүүл – Нэгэнт орлогынхоо 10%-г хадгалаад тодорхой хэмжээний хуримтлатай болоод ирвэл мөнгөө өсгөх аргуудыг ашиглаж эхлэх хэрэгтэй. Бонд, Хувьцаа зэрэг аргуудыг ашиглан мөнгөө өсгөх хэрэгтэй.
  4. Үндсэн хөрөнгөө эрсдэлд бүү оруул – Гайгүй хэдэн төгрөгийн хадгаламжтай болчихвол амар хялбараар олон дахин өсгөх арга гэх зэрэг эрсдэлтэй зүйл бүү хийгээрэй.
  5. Орон гэртээ хөрөнгө оруул – Ипотекийн зээлээр ч болтугай заавал орон гэртэй бол. Орон гэртэй хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж тэр хирээрээ аз жаргалтай болдог. Мөнгөний ухаан номын зохиолч бол бэлэн мөнгөөр байр ав гэж зөвлөдөг. Боломжтой бол бэлэн мөнгөөр байр аваад ямар ч зээлгүй сард гарах багахан зардлаа төлөөд амьдрах нь хүнд эрх чөлөө, аз жаргалыг өгнө.
  6. Ирээдүйгээ бататга – Ирээдүйд тэтгэвэрт гарахдаа боломжын хөрөнгөтэй болох хэрэгтэй. Тэтгэвэрийн хуримтлал бүтээгдэхүүнийг авч ашиглаж болно. Монголд тэтгэвэрт гарах нас өндөр, хүмүүсийн дундаж наслалт бага тул 50+ дээш насандаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байх нь нэн чухал билээ.
  7. Ур чадвараа сайжруул – Тасралтгүй суралцаж өөрийн ур чадвараа сайжруулснаар сард олох орлогоо өсгөх боломжтой. Мөнгөө хадгалах гэхээр өндөр хэмжээний зээлтэй боломжгүй байвал ур чадвараа сайжруулж орлогоо өсгөхөөс өөр ямар ч боломжгүй. Сард зээлд төлдөг мөнгө чинь сар бүрийн орлогоос чинь 20%-иас хэтэрч үл болохгүй. Хэтэрчихвэл нэмээд зээл аваад санхүүгийн хувьд бүүр хүнд асуудалд орох эрсдэлтэй.