Дунд сургуулийн чадваргүй удирдлагууд хүүхдүүдийн амьдралаар яаж тоглолдог вэ?Шинэ

Дунд сургуулийн чадваргүй удирдлагууд хүүхдүүдийн амьдралаар яаж тоглолдог вэ?

2026.02.03 1 мин уншина
Бусад

Нийслэлийн нэгэн сургуулийн 5-р ангийн сурагчид санаа зовох зүйлгүй аз жаргалтайгаар суралцаж байлаа. Гэтэл сургуулийн удирдлагууд хэлний анги нээх нэрээр шалгалт авч, онц сурдаг хүүхдүүдийг нь ялган хоёр анги болгож, тэдэнд гадаад хэл заан “ирээдүйн шилдгүүд”-ийг бэлтгэнэ гэж эндүүрчээ. Харамсалтай нь тэд боловсрол, сэтгэл зүй, өрсөлдөөний суурь зарчмуудыг огт уншиж судалдаггүй бололтой. Тиймээс 80/20-ийн дүрэм (Pareto principle)-ийг ч мэдэхгүй байв.

Онц сурлагтнуудаас бүрдсэн тэр хоёр ангид ч гэсэн өрсөлдөөний 80/20-ийн дүрэм яг адилхан үйлчилнэ. Үр дүнд нь онц сурдаг байсан хүүхдүүдийн 80 хувь нь харьцангуй байр сууриа алдаж, сурлага нь дундаж түвшинд очно. Харин зөвхөн 20 хувь нь л онц сурлагатай хэвээр үлдэнэ. Эсрэгээрээ, “тааруухан” гэж үлдээсэн гурван ангийн хүүхдүүдийн дотроос 20 хувь нь гэнэтхэн урагшилж, онц сурч эхэлдэг зүй тогтол ажиглагдана.

Ийнхүү бодлогогүй, судалгаагүй шийдвэр гаргасан удирдлагууд нэгэн сургуулийн олон хүүхдийн суралцах орчин, сэтгэлзүй, цаашдын амьдралд бодитой туршилт хийж тоглосон хэрэг болов. Үүний уршгаар хүүхдүүд найз нөхдөөсөө салж, дассан орчноосоо хөндийрөн, нэлээдгүй нь өөр сургууль руу шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн юм.