Үйлдэл гэдэг бүхнээс хүчтэйШинэ

Үйлдэл гэдэг бүхнээс хүчтэй

2026.07.15 1 мин уншина
Бусад

2020 оны 1-р сар байсан санагдана. Facebook-ийн feed-ээ гүйлгэж байтал Монголын вэб хөгжүүлэгчдийн группт нэг хүн "Програмчлалыг яаж бие даан сурах вэ?" гэж асуусан байв. Тэр асуултын доор хамт төгссөн ангийн найз маань "Sololearn.com руу ороод бие даан сураарай" гэж хариулсан байхыг олж харлаа. Яагаад ч юм, тэр мөчид би удаан бодолгүй шууд Sololearn.com руу ороод програмчлалаа эргэн сэргээж, судлаж эхэлсэн. Тэр шийдвэр миний амьдралын эргэлтийн цэг болно гэж тухайн үедээ огт төсөөлөөгүй байлаа. Түүнээс хойш дөрвөн сарын турш үндсэн ажлынхаа хажуугаар өдөр бүр программчлал сурч, өөрийгөө тасралтгүй хөгжүүлсэн. Эцэст нь Gerege Systems компанид ажилд орж, анх удаа өөрийнхөө үндсэн мэргэжил буюу програм хангамжийн инженерээр ажиллах боломжтой болсон. Эргээд бодоход хүний амьдралыг нэг жижиг үйлдэл л орвонгоор нь эргүүлэх хүчтэй байдаг юм билээ...